Хүлээлт юу ч авчрахгүй

Хуучирсан мэдээ: 2010.06.11-нд нийтлэгдсэн

Хүлээлт юу ч авчрахгүй

Энэ долоо хоногын асуулт найз бүсгүйгээ хоёр жил хүлээж буй залуугаас ирсэн юм.  Түүний асуултанд доктор Love  хэрхэн ингэж хариулж байна.

Уншигч:
Би доктор Love –ын зөвлөгөөг байнга уншдаг. Надад ч мөн хэн хэн нэгний тусламж маш их хэрэгтэй байна. Би бол ангийнхаа охинд дурласан анагаахын  гуравдугаар курсын оюутан. Би түүнтэй жилийн өмнө танилцаж түүнээс хойш болзох гэж хэд хэдэн удаа хичээсэн боловч тэр зарим нэг шалтгаанаас болоод татгалзсан юм. Тэр таван жил үерхаж байгаа найз залуутай. Бас миний шүтлэггүй нь түүнд огт таалагддаггүй. Оюутнууд дадлага хийж өөр өөр газар тодорхой хугацаагаар ажиллах болсноос  бид уулзалдахад хэцүү болсон.
Бид хоёр  уулзаагүй хоёр сар гаран болж байна. Хамгийн сүүлд бид уулзаад маш дотно салсан боловч маргааш өглөө нь бидний хооронд болсон яриа энэ харьцаа бүтэхгүй гэдгийг надад ойлгуулсан. Учир нь бид нэлээн удаан бие биенээсээ хол байх нөхцөл байдал үүссэн юм.  Бид байнга харилцдаг. Бид өдөр бүр бие биетэйгээ утсаар ярьж, мессеж бичиж харьдаг. Харин сүүлийн хэдэн долоо хоногт бидний утсаар хэмжээ, цаг улам багассаар байгаа болохоор  би түүнийг намайг сонирхохоо больсон, хуучин найз залуу нь гарч ирсэн эсвэл тэр шалгалтандаа бэлтгээд завгүй байгаа эсэхийг мэдэхгүй байна. Харин би өөрт байхгүй зүйлийг хүсэх хэрэгцээ огт байхгүй гэдэг шалтгаанаар би түүнийг надад сэтгэлээ илчлэх хүртэл харьцахгүй байхаар шийдсэн.
Миний асуух гээд байгаа зүйл бол би амьдралд хөлөө олж, түүнтэй гэрлэх хүртэл  түүнийг яаж тогтоох вэ ? Бас түүний хойноос үхэн хатан гүйж байгаа юм шиг харагдалгүй харьцаагаа яаж хэвээр хадгалах вэ?  Бид хоёр хоёулаа энэ харьцаагаа төгсгөл болгохыг хүсэхгүй байгаа. Хоёр жилийн дараа бидний дадлагын хугацаа дуусна. Тэр үед бидэнд харьцаагаа сэргээх боломж байх болов уу?
 
Доктор Love-ын хариулт: Чи түүнтэй болзоонд явахын тулд бүтэн нэг жилийг зарцуулсан ч тэр ямар нэг шалтгаанаар чамтай болзохоос татгалзсан. Чи анагаахын сурах бичгийг найм, есөн жил үзэж байгаа ч эмэгтэйчүүдийн талаар ямар ойлголтгүй. Чи юуг хүлээгээд байгаа юм бэ?

Тэр чамайг яагаад хүлээнэ гэж ? Чиний түүнээс харьцаагаа түр таслах гэж байгаа шалтгааныг аваад үзье.
1) Таван жил үерхсэн найз залуугаасаа салсан нь түүний чамтай  болзохгүй байгаагын шалтгаан.  Чамтай ямар ч хамаагүй
2) Чиний шүтлэггүй гэдэг нь бас л нэг шалтгаан.
3) Мөн эмнэлгийн дадлага хийж байгаа нь чамтай уулзахгүй байгаагын өөр нэг шалтгаан.
Чи түүний өөртэй чинь хамт байх хүсэлгүй байгаа шалтгааныг орхисон байна. Чи түүнд хамаагүй гэдэг чинь тэр чамайг сонирхдоггүй гэсэн үг. Энэ л чиний жинхэнэ шалтгаан. Тэр бүсгүй чамайг огт сонирхдоггүй. Ийм эмэгтэй чамайг огт дурсахгүй.

Чи түүнтэй хоёр сар уулзаагүй ч өөрийг чинь сонирхсоор байгаа гэж бодож байна уу? Чи хэдийгээр анагаахын сургуульдаа хамгийн сайн оюутан байж болох ч эмэгтэйчүүдийн талаар мэдлэг тун хомс нэгэн. Та хоёрын салсан шалтгаан чинь өөр өөр газар ажиллах болсноос болсон юм биш. Тэр чамайг тэгтлээ сонирхдоггүйд байгаа юм. Энэ л чиний ойлгохгүй байгаа зүйл. Чиний сонирхол 100 хувь байлаа гэхэд түүний сонирхол 45 хувьтай байна гэсэн үг.

Түүнтэй харьцаагаа хэвээр хадгалах тухай бодоод хэрэггүй.  Бодит байдал гэвэл тэр чамтай харьцахыг огт хүсэхгүй байна. Тэр чамайг сонирхохоо болиогүй. Учир нь түүнд чамайг сонирхох зүйл байхгүй.
Хүлээлт:
Чи түүнээс жилийн өмнө хаьцаагаа таслах хэрэгтэй байсан.  Чамайг хайрлах бүсгүй өчнөөн байхад чи энэ бүсгүйг өөрийн болгохын тулд амьдралынхаа бүтэн нэг жилийг үрсэн байна шүү дээ. Үнэндээ бол чи түүнээс харьцаагаа тасалсан биш тэр чамайг хаясан.
Тиймээс бүх зүйлийг мартаад газарт бууж ир. Хоёр жилийн турш түүний төлөө ажиллаж, өөрийгөө түүнд зориулна гэдэг санаагаа орхи.
Залууст хандаж зөвлөхөд өөртэй чинь хамт байхыг хүсэхгүй байгаа хүнтэй зууралдах хэрэггүй.

Бэлтгэсэн Н. Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж