
Emma Watson Испанийн рок од, жүжигчин Rafael Cebrian нарыг болздог
болсон хэмээн хэвлэлүүдээр шуугиад байсан.
Харин Emma Watson энэхүү яриаг ор үндэсгүй зүйл хэмээн үгүйсгээд “Rafael
бид хоёр жирийн л найзууд. Хайр дурлалын холбоо байхгүй. Бид жилийн
өмнө анх танилцсан. Тэр үеэс хааяа хамтдаа тоглолт, үзвэр үздэг болсон
юм. Үүнээс болж л хэвлэлээр бид хоёрыг болздог гэж яригдах болсон байх.
Тийм зүйл огт байхгүй. Миний хувьд найз залуутай болох тал дээр нэг их
яарахгүй гэж бодож байгаа. Загварын чиглэлээрээ илүү хичээж, шаргуу
ажиллах төлөвлөгөөтэй байна” хэмээн ярьж байсан.
Харин сүүлийн үед түүнийг “Burberry”-гийн загвар өмсөгч George Craig-тай
болздог хэмээн яригдаад байна. Учир нь өчигдөр Emma Watson Лондоны
театрт болсон “Burberry”-гийн зар сурталчилгааны нээлтэд хамтдаа
оролцсон аж.
Өмнө нь тэд хамтдаа “Burberry”-гийн зар сурталчилгаанд оролцож байсан
юм.
Н.Наран
Гэрэл зургийг эндээс үзнэ үү.