
Хөлбөмбөгийн хорхойтой, хөлбөмбөгт дурлагсад тэр тусмаа баян тансаг, ганган чамин эд зүйлсээр баярхах дуртай эрхмүүдэд зориулан Shimansky алмаз эрдэнээр хөлбөмбөгийн бөмбөг урлажээ. Ховор нандин, асар үнэтэй энэ тансаг эдийг 6620 ширхэг цагаан, 2640 ширхэг хар өнгөтэй дугуй хэлбэртэй Өмнөд Африкийн очир эрдэнээр бөмбөгийг битүү бүрсэн бөгөөд үнэт чулуу нь бүгд нийлээд 3500 карат юм. Харин бөмбөг бүхэлдээ 2,2 кг жинтэй, харин үнийн хувьд 2,5 сая ам.доллар ажээ. Энэхүү бөмбөгийг урлахад гурван сарын хугацаа зарцуулсан бөгөөд FIFA-гийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр олон нийтэд харуулж, нүдийг нь хужирлах бололтой.
С.Цэлмэг