Булган сумынхан Улаанбаатар хотод анх удаа чууллаа

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Булган сумынхан Улаанбаатар хотод анх удаа чууллаа

Жамъян гүн, эх оронч Гэндэн, алдарт морин хуурч Жамъян, Улаанбаатар хотын анхны дарга М.Баяр, Дорнод аймгийн анхны дарга С.Баяр, Монгол банкны анхны дарга н.Балган, Тээврийн яамны анхны сайд, шатрын ууган спортын мастер н.Намсрай, Монголын анхны шүхэрчин эмэгтэй М.Загдхорлоо зэрэг олон алдартны төрж өссөн өлгийн нутаг  болох Дорнод аймгийн Булган сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс тус сумын харъяат болон уугуул иргэдтэй хамтарсан чуулга уулзалтыг Чингис хаан зочид буудалд амжилттай зохион байгууллаа. Уг чуулга уулзалтад орон нутгийн удирдлага оролцож, санал бодлоо солилцож, Булган сумын хөгжлийн 20 жилийн цогц бодлогыг боловсруулах шийдвэр гаргажээ. Ихэнх аймаг, сумын нутгийн зөвлөлүүдийн хийж байгаа ажил урлагийнхнаа дэмжиж, билет шахаж борлуулахаас хэтэрдэггүй. Тэгвэл Булган сумын нутгийн зөвлөл энэ дүр зургийг өөрчилж, алсын хараа, эрхэм зорилгоо тодорхойлон, нутаг орныхоо хөгжилд жинтэй хувь нэмэр оруулахаар шийдэж, гараагаа амжилттай эхлүүлсэн байна.  Түүнчлэн нутгийн зөвлөлийн дарга Д.Цогтбаатар, Д.Баярбаатар, П.Лхагважав нарын тэргүүлэгч гишүүд Чингис хааны цэргийн Хар Их Тугийг тахьсан “Тугийн сүм”-ийг сэргээн босгох, сурталчлах ажлыг санаачилж, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх талаар УИХ-ын гишүүдэд ханджээ.
Б.ГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж