ТЕГ-аас 18.00 цагт мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.09.16-нд нийтлэгдсэн

ТЕГ-аас 18.00 цагт мэдээлэл хийнэ

"Гал
үндэстэн" холбооноос өнөөдөр зохион байгуулсан жагсаалаас үүдэн гарсан
үймээнтэй холбоотойгоор Тагнуулын ерөнхий газраас тун удахгүй буюу 18.00 цагт мэдээлэл хийх гэж байна. Өнөөдөр нээлтээ хийсэн УИХ-ын ээлжит бус чуулганаар Гол мөрний урсац
бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар
ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийг
хангах хуулийн журамд зарим
өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэхийг эсэргүүцсэн жагсаалын үеэр тус холбооныхон буун дуу гаргаж, үймээн
дэгдээснээс гадна Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Central Tower
зэрэг газарт тэсрэх төхөөрөмж байрлуулсан байж болзошгүй гэх мэдээлэл
цагдаагийн байгууллагад ирсний дагуу БОНХЯ болон ойр орчимд байрлалтай
дөрвөн яам, Татварын ерөнхий газар, Тод тауэр зэрэг байгууллагын
ажилтнуудыг барилгаас гаргаад байгаа юм. Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор ТЕГ-аас мэдээлэл өгч, тайлбар хийхээр болжээ.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж