Тагнуулын ерөнхий газраас мэдээлэл хийнэ гэв

Хуучирсан мэдээ: 2013.09.16-нд нийтлэгдсэн

Тагнуулын ерөнхий газраас мэдээлэл хийнэ гэв

Өнөөдөр нээлтээ хийсэн УИХ-ын ээлжит бус чуулганаар Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийг хангах хуулийн журамд зарим
өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэхийг эсэргүүцсэн "Гал үндэстэн" холбооныхон өнөөдөр Төрийн ордны гадна жагсаал зохион байгуулсан юм. Энэ үеэр тус холбооныхон буун дуу гаргаж, үймээн дэгдээснээс гадна Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Central Tower зэрэг газарт тэсрэх төхөөрөмж байрлуулсан байж болзошгүй гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсний дагуу БОНХЯ болон ойр орчимд байрлалтай дөрвөн яам, Татварын ерөнхий газар, Тод тауэр зэрэг байгууллагын ажилтнуудыг барилгаас гаргаад байгаа юм. Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Тагнуулын ерөнхий газраас мэдээлэл хийхээр болсон байна. Хэргийн газарт ажиллаж буй тагнуулын албаныхнаас мэдээлэл цуглуулж, нэгтгэсний дараа тус газраас олон нийтэд тайлбар өгөх гэнэ. Чухам хэдийд мэдээлэл хийх эсэхийг шийдсэний дараа товыг зарлана гэлээ.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж