
Өнөөдөр Төрийн ордны гадна “Гал
үндэстэн” холбоо, зарим төрийн бус байгууллагын төлөөлөл жагсаал
хийсэн байгаа. Энэ үеэр “Гал үндэстэн"
холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, “Монгол Улсын Аюулгүй байдлын төлөө
зүтгэе" ТББ-ын тэргүүн Г.Болдбаатар нарын хүмүүс Төрийн ордонд долоон сумтай АКА, Макаров гар
буу, тэсрэг бөмбөгтэй нэвтрэх гэж байгаад баригдсан юм. Гэтэл энэ хэргийн дараа Цагдаагийн ерөнхий газарт
Байгаль, орчин ногоон хөгжлийн яам, Централ таурын орчимд тэсрэх бөмбөг
байрлуулсан байж болзошгүй гэх мэдээлэл ирсэн тул яаралтай арга хэмжээ авч эхлээд байна.
Иргэний хөдөлгөөнийхөн Урт нэртэй хууль буюу Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын
хамгаалалтын бүс ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг
хориглох тухай хуулийн хэрэгжилтийг хангах хуулийн журамд зарим
өөрчлөлт оруулахыг эсэргүүцэн жагсаал хийсэн юм.




