БОНХЯ-ыг хамгаалалтад авав

Хуучирсан мэдээ: 2013.09.16-нд нийтлэгдсэн

БОНХЯ-ыг хамгаалалтад авав

Байгаль, орчин ногоон хөгжлийн яамны орчимд тэсрэх бөмбөг байрлуулсан гэх мэдээлэл Цагдаагийн ерөнхий газарт иржээ.

Дуудлагын дагуу яг одоо Нийслэлийн онцгой байдлын газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын бие бүрэлдэхүүн ирсэн ажиллаж байна. Одоогийн байдлаар албаныхан БОНХЯ орчмыг тойруулан хязгаарлалтын тууз татан, хамгаалалт хийгээд байна. Хязгаарлалтын бүсийн гадна, дотно талаас яамны ажилтнууд, бүх хүмүүсийг оруулж, гаргахгүй хамгаалалтад авлаа.

Дуудлага хэнээс ирсэн, тэсрэх бөмбөг байрлуулсан нь үнэн эсэхийг тодруулахаар цагдаа, тагнуулын бие бүрэлдэхүүн нөхцөл байдал дээр ажиллаж байгаа бөгөөд одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.

У.БОЛОР




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж