Түрээсийн төлбөрийн жишиг үнийн талаар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2013.09.16-нд нийтлэгдсэн

Түрээсийн төлбөрийн жишиг үнийн талаар хэлэлцэнэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 09 сарын 19-ний Пүрэв гарагт болно. Хуралдаанаар “Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газар” НӨҮГазрыг “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ болгон өөрчлөн байгуулах тухай, Нисэхийн “Цагаан хаалга”-ыг шилжүүлэн байрлуулах тухай, Шашны байгууллагуудын хугацааг сунгах тухай, НИТХ-ын ээлжит хуралдааны зарлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн НИТХ-ын ээлжит хуралдаанаар “Түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг батлах” тухай, “Хог тээврийн тариф батлах” тухай асуудлыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж