Вуелта Испаниад Крис Хорнер түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.09.16-нд нийтлэгдсэн

Вуелта Испаниад Крис Хорнер түрүүллээ

Дугуйн спортын хамгийн том дөрвөн цомын нэг гэгдэх Вуелта Испаниад Америкийн дугуйчин Крис Хорнер түрүүллээ. Өдгөө 41 настай тэрээр 1935 оноос хойш зохиогдож байгаа олон өдрийн энэхүү уралдаанд түрүүлсэн анхны америк тамирчнаар тодорлоо. Мөн тэрээр тус уралдаанд түрүүлсэн хамгийн хөгшин тамирчин болж түүхэнд үлдсэн байна. Хэдийгээр сүүлийн гараанд Orica of Green Edge багийн Австрали дугуйчин Майкл Мэтюс түрүүлсэн ч нийт цагаар ийнхүү америк эр түрүүлжээ. “Энэ бол миний спортын замналд мартагдахааргүй мөч байлаа. Ний нуугүй хэлэхэд би ялалтын амтыг мэдрээгүй дэндүү удсан байж. Би өдгөө 41 настай. Энэ бол спортын замналын хувьд хамгийн төгсгөлийн үе шат. Би карьерийнхаа төгсгөлд ийм том тэмцээнд түрүүлсэндээ баяртай байна” гэж Крис Хорнер ярьжээ. Энэ жилийн Жиро Италиа болон 2010 оны Вуелта Испаниагийн аварга Винчензо Нидали энэ удаад долдугаар байр гэсэн даруухан амжилтын эзэн болсон байна. Дашрамд сануулахад 1935 оноос хойш зохиогдож байгаа тус тэмцээнд Италийн дугуйчин Роберто Херас, Швейцарын дугуйчин Томи Ромингер нар хамгийн олон буюу гурван удаа түрүүлсэн байдаг аж.

Б.СYX

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж