Монреалын монголчууд хүүхдэд тусална

Хуучирсан мэдээ: 2010.06.11-нд нийтлэгдсэн

Монреалын монголчууд хүүхдэд тусална

Монреал хот дахь Монголчуудын холбоо энэ сарын 6-нд тус хотын Ангриньон амралтын хүрээлэнд “Монголын өдөр” зохион байгуулав. Энэхүү арга хэмжээний үеэр монгол ахуйг сурталчилсан үзмэрүүд дэлгэн үзүүлж, монгол хоол бэлтгэн, хүрээлэнд цугларагсдад монгол дуу, бүжиг зэрэг урлагийн үзүүлбэрүүд толилуулсан нь олны сонирхлыг татаж байлаа. “Монголын өдөр” арга хэмжээнээс цуглуулсан мөнгийг Улаанбаатарын “Яармаг” дахь өнчин хүүхдийн “Лотус” асрамжийн газар хандивлах аж.

Монгол Улсаас Канад улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Залаа-Уул “Монголын өдөр”-ийг нээж дэлгэрэнгүй үг хэлсний дараа иргэдтэй уулзаж тэдний сонирхсон асуултад хариулж, монгол ахуй соёлоо сурталчилсан, олныг хамарсан, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх арга хэмжээ зохион байгуулж байгаад нь талархаж, цаашид Монреал дахь Монголчуудын холбооноос зохион байгуулах аливаа үйл ажиллагааг дэмжихээ илэрхийллээ. Тэрбээр Канадын хотуудад оршин суугаа монголчууд төдийгүй Канад даяар оршин суугаа Монголчуудын холбоо байгуулах, улмаар Умард Америк дахь Монголчуудын нэгдсэн холбоо болгон өргөжүүлэхийг уриаллаа.

Монреал дахь Монголчуудын холбооны тэргүүн Д.Лхагвасүрэн уг холбооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсээр ирсэнд талархал илэрхийлэн Элчин сайд Т.Залаа-Уулд Холбооны өргөмжлөлийг хоёрдахь жилдээ зохион байгуулагдаж буй “Монголын өдөр” арга хэмжээний үеэр гардуулав хэмээн Гадаад харилцааны яамнаас дамжууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж