Засгийн газрынхаа бодлогыг хэрэгжүүлдгээрээ ижил төстэй хоёр банк хамтран ажилласнаар Японоос тоног төхөөрөмж худалдаж авах, худалдаа арилжаа хийхэд аль болох хямд өртөгтэй, урт хугацаатай санхүүгийн эх үүсвэр гаргадаг болно. Дотоодоос санхүүжихээс хамаагүй бага хүүтэй, урт хугацаатай санхүүжилт олгох боломжтой болсон нь хөрөнгө оруулалтын салбарт томоохон гарц нээх ба үр ашгийг нь хувийн хэвшлийн хамгийн түрүүнд хүртэнэ гэж салбарынхан дүгнэж байна.
Хоёр банкны хамтын ажиллагааны өөр нэг чухал үр дүн бол Хөгжлийн банкнаас дотоодын хөрөнгийн зах зээлд "Самурай" бонд гаргах явдал. 600 сая орчим ам.доллартай тэнцэх хэмжээний иенийн тус бондыг энэ онд багтаан гаргахаар төлөвлөсөн. Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ гуравдугаар сард манай улсад айлчлах үеэр хоёр орны Засгийн газар томоохон төслүүд дээр хамтарч ажиллахаар тохиролцсон. Тэгвэл хоёр улсын төрийн мэдлийн банкууд хамтран ажилласнаар дээрх төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх гарц нээгдсэн юм.
Энэ мэт олон асуудлыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон улсад хийсэн айлчлалынхаа хүрээнд шийдвэрлэснээр өчигдөр эх орондоо хүрэлцэн ирлээ.