![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2013/5/285e758238ee91e6/08f4f2fea989ec9abig.jpg)
УИХ-ын даргын захирамжийн дагуу ээлжит бус чуулган есдүгээр сарын 16-нд буюу маргааш нээлтээ хийх гэж байна. УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн батлах юм. Ээлжит бус чуулган есдүгээр сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ.
Г.ДАРЬ