Гончигоо дарга “нууц”-аа дэлгэв

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Гончигоо дарга “нууц”-аа дэлгэв

Ардчилсан хөдөлгөөнүүдийн хамтрарсан цуглаан болсны 20 жилийн ойгоор өгсөн ярилцлагадаа УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нэгэн бяцхан “surprise” дэлгэв. Одоогоос 20 жилийн өмнө буюу 1990 оны гуравдугаар сарын 4-ний өдөр Монголын ардчилсан холбоо, Монголын ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшилтэт холбооноос Сүхбаатарын талбайд анхны хамтарсан цуглааныг зохион байгуулж, тэр үеийн Улс төрийн товчоог огруулах шаардлага тавьж байв. Цуглаан нь өлсгөлөн болон хувирч, өлсгөлөнг зохион байгуулснаас гурав хоногийн дотор эрх баригчид хариу өгөхгүй бол энэ асуудал НҮБ-ын түвшинд хүрэх болно хэмээн өлсгөлөнг зохион байгуулагчдын зүгээс анхааруулж байлаа. Үүний үр дүнд өлсгөлөн эхэлснээс хойш гурав хоногийн дотор Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорчээ. Харин тэр үед эрх баригчидтай хийх хэлэлцээрт оролцож байсан Р.Гончигдорж гишүүн хорин жилийн дараа “Үнэн хэрэгтээ улс төрийн жагсаал цуглаан, өлсгөлөн зохион байгуулахтай холбоотой тийм янз бүрийн зохицуулалт НҮБ-ын түвшинд тэр үеэд байгаагүй, одоо ч байхгүй” гэдэг нэгэн бяцхан нууцыг задалжээ. Гэвч тэр үеийн эрх баригчид энэ талаар мэдээлэл бага байсан нь ардчилсан хөдөлгөөнүүдийн тавьсан шахалт үр дүнгээ өгөхөд нөлөөлжээ. Харин хамтарсан цуглаан болохоос хоёр хоногийн өмнө буюу 1990 оны гуравдугаар сарын 2-нд Монголын социал демократ нам /МСДН/ байгуулагдсан юм байна. Үүнээс хойш 10 жилийн дараа буюу 2000 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр ардчиллын төлөөх таван нам нэгдэж одоогийн Ардчилсан намыг байгуулсан юм.
Б.ЗАЯА 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж