
"Цахилгаан тээвэр" компаниас "Эко шөнийн тээвэр" төслийн хүрээнд өнгөрөгч долдугаар сарын 11-нээс Т-3 (“III, IV хороолол-БММЗ”), Т-2 (“Ханын
материал-Офицерүүдийн ордон”) чиглэлд дөрвөн тролейбусыг ажиллуулж эхэлсэн бөгөөд туршилтын хугацаа энэ сарын 11-нд дууссан. Харин дээрх хоёр чиглэлийн Т-2 буюу Ханын материал-Офицерүүдийн ордон чиглэлийн тролейбусыг үргэлжлүүлэн ажиллуулж эхэлжээ. Т-3 буюу III, IV хороолол-БММЗ чиглэлд засварын ажил явагдаж байгаа тул шөнийн тролейбус явж эхлээгүй байна. Засварын ажил дууссаны дараа Т-3 чиглэлд шөнийн тролейбус ажиллаж эхлэх аж.
Шөнийн тээвэр 23:00-05:00 цаг
хүртэл явах бөгөөд том хүн 1000 төг, хүүхэд 500 төгрөгөөр зорчих аж.