Уулзалтад оролцох төлөөлөгчдийг хүлээн авлаа

Хуучирсан мэдээ: 2013.09.14-нд нийтлэгдсэн

Уулзалтад оролцох төлөөлөгчдийг хүлээн авлаа

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Л.БОЛД ФРАНЦЫН ҮНДЭСНИЙ
АССАМБЛЕЙН ГИШҮҮН, ФРАНЦ, МОНГОЛЫН НАЙРАМДЛЫН
БҮЛГИЙН ДАРГА ЖЕРОМ ШАРТЬЕТЭЙ УУЛЗАВ

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт, Монгол Улсын Засгийн газар хамтран Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаар “Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын стратегийн яриа хэлэлцээ”-г Улаанбаатар хотноо 9 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд анх удаа зохион байгуулж байгаатай холбогдуулан Гадаад харилцааны сайд Л.Болд эх орноо төлөөлөн энэхүү хуралд оролцож байгаа зочдыг хүлээн авч уулзлаа.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаас зохион байгуулж буй “Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаарх стратегийн яриа хэлэлцээ” сэдэвт Дугуй ширээний уулзалтад Францын төр, засгийг төлөөлөн Францын Үндэсний Ассамблейн гишүүн, Франц, Монголын найрамдлын бүлгийн дарга Жером Шартье оролцож байна. Жером Шартьетай хийсэн уулзалтаар хоёр талын улс төр, худалдаа, эдийн засгийн харилцааны асуудлаар санал солилцсон юм.

Мөн тус өдөр Гадаад харилцааны сайд Япон Улсын эдийн засаг эрхэлсэн дэд сайд, парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн Ё.Нишимураг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Л.Болд Монгол, Япон Улс төрийн харилцааны харилцан итгэлцлээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа стратегийн түншлэлийн түвшинд урагшлан хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.

Монгол Улсын Ерөнхий сайдын Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр хоёр орны стратегийн түншлэлийн харилцааны дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурна. Энэхүү хөтөлбөр нь Монгол, Япон Улсын хооронд улс төр, соёл, боловсрол, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой баримт бичиг болж байна. Сайд Л.Болд энэ тухай дурдаад Япон улстай уул уурхай, дэд бүтцийн салбарт байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологи ашиглах болон мал аж ахуй, газар тариалангийн салбарыг эрчимжүүлэх, нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг авах зэргээр хамтран ажиллах тухай дурдаж, санал солилцлоо.

Гадаад Харилцааны сайдын уулзсан дараах зочин Польш улсаас эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага /ОЕСD/-д суугаа бүрэн эрхт төлөөлөгч Др.Павел Войцеховский болон Евроазийн өрсөлдөх чадварын хөтөлбөрийн захирал Анионио Сомма нар байлаа.

Уулзалтаар Евроазийн өрсөлдөх чадварын хөтөлбөрийн үйл ажиллагааны талаар болон Монгол улсад тохирох үйл ажиллагааг сайжруулах боломжийн талаар санал солилцлоо. Түүнчлэн энэ 6 дугаар сард Варшавт болсон ОЕСD Евроазийн Сайд нарын чуулга уулзлатын үр дүнгийн талаар хэлэлцснээр уулзалт үргэлжилсэн юм.

“Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын стратегийн яриа хэлэлцээ” сэдэвт Дугуй ширээний уулзалт 9 дүгээр сарын 15-ны өдөр эхэлнэ.

С.НОМИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж