Волейболчид Азийн АШТ-нд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2013.09.14-нд нийтлэгдсэн

Волейболчид Азийн АШТ-нд оролцож байна

2013 оны волейболын эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монголын шигшээ баг хэсэгтээ Австрали, Казахстаны багуудад хожигдоод байна.

Тайландын Рачишима хотноо энэ сарын 13-нд эмэгтэйчүүдийн 17 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Тус тэмцээнд 16 улс оролцож байгаагаас манай улсын шигшээ баг Тайланд, Казахстан, Австрали улсуудтай “А” хэсэгт оноолт таарсан.

Хэсгийн тоглолтууд өчигдрөөс эхэлж, Монголын шигшээ Австралийн багт 0:3 (20-25, 23-25, 18-25)-ийн харьцаагаар ялагдсан. Харин өнөөдөр хоёр дахь тоглолтоо Казахстаны эсрэг хийж 0:3 (22-25, 17-25, 9-25) харьцаагаар ялагдал хүлээлээ. Манай баг хэсгийн сүүлийн тоглолтоо маргааш Тайландын эсрэг тоглоно. “А” хэсгийг хоёр хожилтой Казахстаны баг тэргүүлж байгаа бол Тайланд, Австралийн багууд нэг хожилтойгоор удаалж байна. Одоогоор “В” хэсгийг БНХАУ,  “С” хэсгийг Япон, “D” хэсгийг БНСУ-ын багууд нэгээс хоёр хожилтойгоор тэргүүлж байна.
 
Хоёр жил тутамд болдог Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын эмэгтэй баг анх удаа оролцож байна. 17 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-нд өндөрлөнө.



Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж