Елена Исинбаевагийн долоон гол өндөрлөг

Хуучирсан мэдээ: 2013.09.14-нд нийтлэгдсэн

Елена Исинбаевагийн долоон гол өндөрлөг

Елена Исинбаева олон сайхан ялалтууд, дэлхийн дээд амжилтуудыг бүтээсэн хүн. Түүний долоон гол өндрийг нэрлэв.

2004 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 6.

ХААЛТАЙ БАЙР ДАХЬ ДАШТ (БУДАПЕШТ) – 4,86.

Будапештад тоглохоосоо өмнө дэлхийн дээд амжилтын эзэн тэрээр насанд хүрэгчдийн төвшинд олигтой тоглолтыг үзүүлээгүй байлаа. Парист тэрээр гуравт, Бирмингемийн ба Мюнхений тоглолтуудад хоёр дугаарт л байв. Унгарт ялсан энэ ялалтаар түүний 2009 он хүртэл үргэлжилсэн ялалтууд ирсэн юм. Олон тооны харайлтын дараа тэрээр 4,81 дээр эхний гацаагаа хийв. Америк бүсгүй Стейси Драгула тэр өндөрт нь тоглолтоо дуусгав.

Харин Исинбаева эхний оролдлогоороо 4,86 гэсэн дэлхийн дээд амжилт тогтоон тоглолтын аварга боллоо.

2004 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 24.

ОЛИМПИЙН ТОГЛОЛТ (АФИН) – 4,91.

Олимпийн тоглолт ямар ч тамирчны карьерт ялалтын төлөө эрсдэл хүртэл хийх тэмцээн юм. Түүнд 4,70, 4,75 хоёр давтагдсангүй, тэрээр эцсийн оролдлогоор 4,80 гэсэн өндөрт захиалав. Исинбаева өндрийг шууд аваад алтан медалийн болзол хангалаа.

Дараа нь эхний оролдлогоороо 4,91 метрт харайн үзэгчдэд дэлхийн дээд амжилт бэлэглэсэн юм.

2005 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 22.

СУПЕР ГРАН-ПРИ IAAF (ЛОНДОН) – 5,00.

Тэр жилийн энэ өдөр дэлхийн спортын түүхэнд тэрбээр шинэ түүх бичсэн юм. Анх удаагаа эмэгтэй тамирчин таван метрийн өндрийг давсан нь Оросын хөнгөн атлетикч Елена Исинбаева байв. IAAF-ийн Супер Гран-при дээр Елена дахиад л төвөггүйхэн аварга цол хүртсэн бөгөөд улмаар дэлхийн дээд амжилтын төлөө харайсан юм.



2005 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 10.

ДАШТ (ХЕЛЬСИНКИ) – 5,01.

Дэлхийн аваргын анхны алтан медалв түүнд төвөггүйхэн ирсэн юм. Тэрбээр энэхүү тэмцээнд гурав харайгаад л аварга цолонд хүрсэн. Эхний харайлт нь алтан медаль авах хэмжээнд байсан бөгөөд удаах хоёр харайлтаа дэлхийн дээд амжилтын төлөө хийсэн. 5.01 метрийн өндрийг хоёр дахь оролдлогоороо давж, өөрийнхаа амжилтыг эвдлээ. Энэхүү амжилт 2008 оны зун хүртлэх түүний дээд амжилт байлаа.


2008 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 18.

ОЛИМПИЙН ТОГЛОЛТ (БЭЭЖИН) – 5,05.

Хятадад болсон олимпийн наадамд Орос бүсгүй том зорилготой ирж, түүнийгээ биелүүлсэн. Бээжинд шилдэг гэдгээ дахин нотолж, 4,85 м-ийн өндрийг хоёр дахь оролдлогоороо даван олимпийн хоёр удаагийн аварга боллоо. Гурав дахь оролдлогоороо 5,05 метрийг даван дэлхийн дээд амжилтыг тогтоолоо!


2013 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 13. ДАШТ (МОСКВА) – 4,89.

Москвад болсон Дэлхийн аваргын тэмцээнд тэрээр дэлхийн дээд амжилтгүйгээр яллаа. Эрүүл мэндтэй нь холбоотой олон асуудлын дараа түүнийг гарч ирснийг үзэгчид маш баяр хөөртэйгээр угтан авсан юм. “Өмнөх” Исанбаева өндрүүдийг дараалан авч байхад үзэгчдийн сэтгэл дээд цэгтээ хүрэн түүнийг дэмжиж байлаа. Елана 4,89 метрийг эхний оролдлогоор даван Дэлийн аварга цолыг гурав дахь удаагаа авав. Дээд амжилтаа эвдэх оролдлого нь энэ удаа бүтсэнгүй. Гэхдээ тэр нь чухал биш. Тэртэй тэргүй Елена тулгууртай харайлтын хатан хаан хэвээр үлдэв. Одоо түүнээс тэр цолыг нь салгах гэвэл маш хүндрэлтэй асуудал болох юм.

Эх сурвалж: "Four seasons" сэтгүүл


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж