Эмнэлэг бүр өвдөлт намдаах эмчтэй болно

Хуучирсан мэдээ: 2013.09.14-нд нийтлэгдсэн

Эмнэлэг бүр өвдөлт намдаах эмчтэй болно

Эх Хүүхдийн Эрүүл мэндийн үндэсний төвд өчигдөр “Өвдөлт намдаах менежментийг хөгжүүлэх нь” сэдэвт олон улсын бага хурал болж, эмч мэргэжилтнүүдэд сургалт явууллаа. Сургалтанд ЭМЯ,  Дэлхийн өвдөлт намдаах нийгэмлэгээс болон БНСУ-ын эмч, мэргэжилтэн, анагаах ухааны доктор, профессорууд оролцон илтгэл тавьж, санал бодлоо солилцлоо.

Уулзалтаар Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа “Манай улсын эрүүл мэндийн салбарт өвдөлт намдаах чиглэлээр мэргэшсэн эмч, мэргэжилтнүүд цөөн байдаг. Харин өндөр хөгжилтэй орнуудад өвдөлт намдаах нь шинжлэх ухаан болтлоо хөгжиж, өвдөлт намдаах тасаг, клиник эмнэлэг хүртэл байгуулагдсан байдаг байна. Манай улсын Эрүүл мэндийн салбар энэ хөгжлөөс хоцрохгүй, өвчтөний өвдөлтийг цаг алдалгүй намдаах чиглэлээр энэ жил 10-н эмч мэргэжилтнүүдийг БНСУ-д бэлтгэсэн. Мөн цаашид ч нарын мэргэжил эзэмшүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Тиймээс "Өвдөлт намдаах менежментийг хөгжүүлэх" тал дээр Монгол Улсын Эрүүл мэндийн салбарыг дэлхийн жишигт хүртэл анхаарч ажиллах хэрэгтэй бөгөөд цаашдаа эмнэлэг бүр өвдөлт намдаах мэргэшсэн эмчтэй болох зорилго тавин ажиллана" гэлээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж