АНУ-д нефть олборлолт нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2013.09.14-нд нийтлэгдсэн

АНУ-д нефть олборлолт нэмэгджээ

Фото: David McNew / Reuters

АНУ-ын долоо хоногийн нефть олборлолтын хэмжээ наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 6 хүртэл 7,745 сая баррель болжээ.

АНУ-ын  Эрчим хүчний мэдээллийн албаны (EIA) сайтад мэдээлснээр, 1989 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
 
АНУ-д нефть олборлох хурд сүүлийн хоёр жилд эрс өсчээ. Жишээлбэл, 2011 оны хоногийн олборлолт нь 5,6 сая баррель байсан бол тэр цагаас хойш олборлолт 40 хувиар нэмэгдсэн байна. Харьцуулахад, 2011-2012 онуудад олборлолт дөнгөж зургаан хувиар нэмэгдсэн юм. Олборлолт өссөн ч АНУ нефть импортлосоор байна. Гэхдээ импортын хэмжээ нь бууж байгаа. Энэ жилийн долдугаар сард нефть худалдан авах хоногийн  хэмжээ 7,7 сая баррелиар буусан нь сүүлийн 17 жилд хамгийн бага үзүүлэлт болжээ.

Оростой харьцуулбал, тус улсын наймдугаар сарын олборлолт хоногт 10,516  сая баррель болсон нь наяад оны сүүлчээс хамгийн дээд хэмжээ болжээ. Нефтийн бас том олборлогч Саудын Араб олборлолтоо мөн нэмэгдүүлсэн байна. Тэнд хоногийн дундаж нь 10,2 сая баррель байгаа нь 1980 оныхоос хамгийн өндөр үзүүлэлт боллоо.

Гадаад зах зээлд чиглэгдсэн олборлогчид Ливийн нефть олборлолт буусны улмаас үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байна. Есдүгээр сарын эхээр нефтьчид нь ажил хаясны улмаас Ливи олборлолтоо 15 дахин буулгажээ. Эрх баригчид нь эсэргүүцэл гаргагчдыг гадаадын “хар” зах дээр түүхий эдээ гүйлгэх арга замыг хайснаар тайлбарласан байгаа.

АНУ-д нефть олборлолт эрс өссөн нь “занарын хувьсгал” гэгдэх занарын хий болон нефтийг олборлох нь өссөнтэй холбон тайлбарлаж буй. Үүний улмаас АНУ 2020 он хүрэхээс өмнө дэлхийн нефтийн томоохон үйлдвэрлэгч болох юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж