&#34Blue&#34 хамтлаг Монголын тайзнаа

Хуучирсан мэдээ: 2013.09.14-нд нийтлэгдсэн

&#34Blue&#34 хамтлаг Монголын тайзнаа

“Blue” хамтлаг есдүгээр сарын 15-ны 19.00 цагаас ганцхан удаа Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо сонирхуулах гэж байна.

Британийн
хөвгүүдийн хамтлаг “Blue”-гийн залуус хит дуунуудаасаа илүү адал явдал,
камерын өмнөх сэтгэл татам инээмсэглэлээрээ алдартай. Бусад
алдартнуудын нэгэн адил  тэдний машинаар шал согтуу давхисан, шөнийн
клубт олны нүдэн дээр янз бүр авирласан,  хаягдсан найз охид нь
телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр болгож тавьсан паян их бөгөөд олонхи
шүтэн бишрэгч нь охид хүүхнүүд байдаг. Их Британийн хөгжмийн чартын
жагсаалтад гурван цомог нь шилдгээр шалгарч байсан энэ дөрвөн залуу 2005
онд тус тусын мөрийг хөөсөн ч 2009 онд эргэн нэгдсэн билээ. Blue
хамтлагийн гишүүд Ли Райан, Энтони Коста хоёр 14, 16 настайдаа Их
Британийн “This Morning” нэвтрүүлэгт хөвгүүдийн хамтлаг байгуулах
шалгаруулалтын үеэр танилцжээ. Коста эцсийн шалгаруулалтаас хасагдаж,
Райан “Pop Idol”-ийн ялагч Уилл Янгтай хамтлаг байгуулсан юм. Дээрх
уулзалтаас хойш Райан, Коста хоёр найзууд болж, 2000 онд Данкан Жэймсийг
олсноор хамтлаг байгуулахаар шийджээ. Гэвч хамтлагт нэг л хүн дутаад
байв. Удалгүй тэдэн дээр Саймон Уэбб хэмээх дажгүй залуу ирснээр “Blue”
төрсөн билээ.

2001
онд “Blue” хамтлагийн анхны дуу “All Rise” Их Британийн шилдэг дууны
жагсаалтад дөрөвдүгээрт бичигдэв. Удаах “Too close” дуу нь номер нэг
болсон нь тэднийг зүгээр суулгахаа болив. Тэр ондоо “Blue” хамтлаг Зул
сарын баяраар “If You Come Back” дуу цомог гаргасан нь цагаа олсон явдал
болж, Британид л гэхэд 1.8 сая хувь борлогдсон юм.

Нью Йоркт
болсон 9/11 халдлагын дараа хамтлагийн гишүүд “BBC” телевизэд ярилцлага
өгөх үеэр Райаны хэлсэн үг олон Америкчуудын дургүйцлийг төрүүлсэн
билээ. Тэрбээр “Африкт өдөр бүр зэрлэг амьтад, заанууд олноор үхэж
байхад Нью-Йоркийн халдлага юу ч биш. Амьтад ч гэсэн хамгаалуулах
эрхтэй. Энэ л чухал асуудал” хэмээсэн билээ.

Хамтлагийн гишүүд
түүнийг дуугүй болгох гэж хичээсэн ч түүний телевизээр хэлсэн үгнээс
болоод АНУ-ын дуу бичлэгийн студи гэрээгээ цуцалж, Райаныг хамтлагаас
хөөхийг шаардсан хөдөлгөөн хүртэл өрнөсөн байдаг. 2002 онд “Blue”
хамтлаг дуучин Элтон Жонтой хамтран дуулсан “Sorry Seems to Be the
Hardest Word”,”U Make Me Wanna” зэрэг шилдэг дуунуудаас бүрдсэн “One
Love” цомог гаргасан нь Британид шилдэг цомгоор шалгарч 150,000 хувь
хэвлэгдсэн юм. 2004 онд дуучин Элтон Жон алдар нэр сүр нь дарагдаж
эхэлсэн хамтлагийнханд бие даасан уранд бүтээл хийхийг зөвлөсөн байдаг.
Хамтлагийн залуус тэр жилдээ “Best of Blue” цомог гаргасны дараа тус
тусын мөрийг хөөхөөр шийдсэн билээ.

Алдарт “Blue” хамтлаг 2013.09.15-нд төв цэнгэлдэх хүрээлэнд  тоглолтоо хийх гэж байна.

Британийн
алдартай хамтлаг “Take That” эргэн нэгдэх гэж 19 жил болсон бол
“Blue”-гийн залуус өөр өөрийн замыг сонгосноос хойш дөрвөн жилийн дараа
эргэн нэгдсэн юм. 2009 онд нэгэн фестиваль дээр хамтдаа дуулахыг
зөвшөөрснөөр Blue эргэн нэгдэж, 2001 онд Eurovision Song Contest 2011-т
хамтдаа эргэн ирсэн билээ.

Данкан Жеймс

Хөлбөмбөгийн
"Арсенал" багийн менежер асан Герберт Чапманы зээнцэр Данкан Жеймс 1978
онд Англид төржээ. Эцэг нь түүнийг төрөөгүй байхад ээжийг нь хаясан тул
ээж, эмээ, өвөө нь түүнийг католик шашинтнуудын хатуу гараар
хүмүүжүүлжээ. Түүний боловсрол эзэмшсэн католик сургуулийн хөгжмийн багш
нь түүний өвөө байв. Данкан 15 настайгаасаа дуулж, Сидмут хүүхдийн
театрт “Шерлок Холмс” жүжгийн Доктор Ватсоны дүрд тоглож байв.

2000
онд тэрбээр “Blue” хамтлагт нэгдэж, Их Британи төдийгүй Ирланд,
Португали, Бельги, Итали, Франц, Австрали, Шинэ Зеландад түгсэн олон
шилдэг дууг дуулсан.

Хамтлаг тарсны дараа тэрбээр бусад
гишүүдийн адил соло карьер хөөсөн боловч бүтэл олоогүй юм. 2006 онд
түүний гаргасан анхны бие даасан “Sooner or Later”  клип багагүй амжилт
олсон ч хоёр дахь, гурав дахь дуунууд нь 1000 хувь ч борлогдоогүй аж.

Үүний
дараа Жеймс дуу бичлэгийн студитэй гэрээгээ цуцалж, соло  карьераа
зогсоожээ. Тэрбээр “Chicago” зэрэг хэд хэдэн мюзикльд тоглохын сацуу
телевизийн шоунд оролцох болсон юм. Хуучин найз бүсгүй нь түүнд охин
төрүүлж өгсөн бөгөөд тэрбээр 2009 онд “the News of the World” сонинд
өгсөн ярилцлагадаа өөрийн бэлгийн чиг хандлагаа “бисекс” гэж
тодорхойлсон билээ.

Саймон Уэбб

Дуучин, 
ая зохиогч, жүжигчин, хөгжмийн найруулагч Саймон Уэбб 1978 онд төрсөн.
Саймон Уэббийг хамтлагт ирснээр “Blue” нэгэн цул болж чадсан юм. Хамтлаг
тарсны дараа тэрбээр 2005 онд “Lay Your Hands” “No Worries”   хэмээх
анхны бие даасан дуунуудаа бичүүлсэн нь Их Британийн шилдэг дууны
жагсаалтад дөрөвдүгээрт бичигдсэн юм. Анхны бие даасан цомог “Sanctuary”
нь 600,000 хувь хэвлэгдэж, Их Британид шилдэг цомгийн долдугаарт
бичигджээ.

2007 онд тэрбээр өөрийн найз бүсгүйдээ зориулсан
“Grace” нэртэй хоёрдахь  цомог  гаргасан нь шүүмжлэл магтаалын аль
алиныг дагуулсан.

Саймон Уэбб 2004 онд Жон Хэйн найруулсан “The
Truth About Love” хэмээх инээдмийн кинонд жүжигчин Женнифер Лав Хьюит,
Жими Мистритэй хамт тогложээ. Түүний хоёр дахь киноны төсөл нь Вас
Блаквуд, Билли Муррей нартай хамтран тоглосон Британийн гангстеруудын
тухай “Rollin’ With The Nines” нэртэй кино байв.

1997 онд түүний хуучин найз бүсгүй Алана нэртэй охин төрүүлж өгчээ.

Энтони Коста
 

Энтони Коста бол хамтлагийн анхны гишүүдийн нэг.

Лондонд төрсөн Энтони Костагийн эцэг нь грек, киприйн хольцтой, эх нь еврей хүн байжээ.

Хамтлаг
тарснаас хойш Энтони “Do You Ever Think of Me” дуу бичүүлсэн нь Их
Британийн шилдэг дууны жагсаалтын 19 дүгээрт бичигдэж байв. Гэвч түүний
соло карьер амжилт олоогүй юм.

Энтони 2006 онд “Cosmopolitan” сэтгүүлийн 10 жил тутам гаргадаг эрчүүдийн зурагт хуудсанд нүцгэнээр зургаа авахуулж байв.

Тэрбээр  “Eurovision Song Contest 2006”-д Их Британийг төлөөлж оролцох дуучдыг бэлтгэсэн боловч тэд шагнал авч чадаагүй билээ.

Ли Райан

    
Залуусаас
хамгийн их хэл аманд өртдөг нь Ли Райан. Тэрбээр байсхийгээд л шаргал
үст бүсгүйчүүдтэй орооцолддог бас амьтны эрхийг хамгаалагч цогтой
тэмцэгч гэдгээрээ алдартай. Түүнийг 9/11 халдлагын дараа хэлсэн үгнээс
нь болж зааны шүтэн бишрэгч гэх болсон юм.

Ли Райан 1983 онд төрсөн. Зургаан настайд эцэг эх нь салснаар Райан ээж, эгч, эмээтэйгээ амьдрах болжээ.

Райаныг
таван настайд нь унших чадваргүйг нь оношилсон юм. Райан театр урлагийн
сургууль болон урлагийн Конти сургуульд суралцсан байна.

Ли
Райан 2008 онд Саманта Миллер хэмээх үсчин бүсгүйтэй сүй тавьжээ.
Тэднийг жилийн дараа хүүтэй болоход өөр нэг бүсгүй түүнд охин төрүүлж
өгсөн байна.

2010 онд New! Сэтгүүл дэх нэгэн ярилцлагадаа
тэрбээр хамтлагийн гишүүн бисекс Данкан Жеймстэй “зүгээргүй байснаа” ам
алдсан билээ.

Н.ЭНХТУЯА

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №028


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж