Айлчлалын үеэр Франц Улсын Гадаад хэргийн сайд Л.Фабиус Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт тус тус бараалхаж, Гадаад харилцааны сайд Л.Болдтой албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн айлчлалын үеэр Монгол, Францын бизнес форумыг зохион байгуулж, “Археологийн салбарт хамтран ажиллах” тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон Францын Гадаад хэргийн яам хоорондын Санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Франц Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал нь Монгол Улс, Франц Улстай улс төрийн итгэлцэл, ойлголцлыг гүнзгийрүүлэх, харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар өргөжүүлэх эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд ач холбогдолтой юм гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.