Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.09.13-нд нийтлэгдсэн

Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсад жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэдэг уламжлалын дагуу Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл болон ЭСЯ, Монголын аж ахуйн нэгж, байгууллагуудын Москва хот дахь төлөөлөгчдийн газрын ажилтнууд, оюутан сурагчид, монгол иргэдийн төлөөлөл хилс хэргээр буудуулан хороогдсон монголчуудын дурсгалыг хүндэтгэн босгосон цогцолборын шинэчилсэн хөшөөнд гүн хүндэтгэл үзүүлэв.

Энэ жил хэлмэгдсэн монголчуудын дурсгалд зориулсан хөшөөг өргөтгөж 249 хүний нэрсийг бичсэн зургаан чулуун самбарыг шинээр нэмж байрлуулсан юм.

Москва хотын баруун урд дүүрэгт байдаг “Коммунарка” нэртэй энэ газар урьд нь ЗХУ-ын Дотоод хэргийн ардын комиссариатын нууц объект байсан газар бөгөөд 1937–1941 онд хилс хэргээр буудагдан хороогдсон хүмүүсийг бөөнөөр нь булшилсан байдаг юм. Энэхүү зовлонт газрын хөрсөн дор нийт 60 гаруй үндэстэн ястан, түүний дотор 400 гаруй монголчууд нойрсож байна.

Эх сурвалж: Гадаад хэргийн яам
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж