“Катар-2022” асуудал дагуулсаар

Хуучирсан мэдээ: 2013.09.13-нд нийтлэгдсэн

“Катар-2022” асуудал дагуулсаар

2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг өөр улсад зохион байгуулах хэрэгтэй гэж Английн хөлбөмбөгийн холбооны тэргүүн Грег Дайк мэдэгджээ. Олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/ 2022 оны ДАШТ-ийг Катарт зохион байгуулах шийдвэр гаргасныхаа дараа зуны ид халуунд тус улсад тэмцээн явуулах нь хөлбөмбөгчдийн хувьд бэрхшээлтэй байх тул өвөл зохион байгуулах талаар ярилцаж байсан билээ. Тэгвэл Катарын хөлбөмбөгийн холбооны удирдлагуудыг өөр улсад тэмцээн зохион байгуулах шаардлагыг хүлээж авах хэрэгтэй гэж Английн хөлбөмбөгийн холбооны удирдлагууд ярьсан байна.

“Бид бодит нөхцөл байдлыг бодолцох хэрэгтэй. Зун зохион байгуулбал тамирчид яах билээ. ДАШТ гэдэг бол зүгээр нэг нөхөрсөг тэмцээн биш. Энэ бол хөлбөмбөгийн хувьд хамгийн том баяр. Бид энэ тэмцээнийг өөр улсад зохион байгуулаасай гэж хүсч байна” хэмээн Грег Дайк ярьжээ. Харин Катарын хөлбөмбөгийн холбооны Хассан аль Хавади энэ мэдээллийг өөрийнх нь улсыг доромжилсон хэрэг гэж үзэж байна гээд “2020 оны ДАШТ-ийг өөр улсад зохион байгуулах шаардлагагүй” хэмээн мэдэгджээ.

FIFA-гийн Удирдах зөвлөлийн зарим гишүүд Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Зепп Блаттерыг буруу шийдвэр гаргасан, анхнаасаа цаг уурын байдлыг судалж үзээгүйгээс ийм ээдрээтэй байдал үүслээ хэмээн шүүмжилж байгаа аж. Одоогийн байдлаар FIFA-гийн зүгээс энэ талаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байгаа бөгөөд ирэх 11-р сард болох Удирдах зөвлөлийн хурлаар эцсийн шийдвэрийг гаргах юм.

Б.СYX

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж