Хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгоно

Хуучирсан мэдээ: 2013.09.13-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгоно

Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран хөрөнгийн зах зээлийн сургалтыг энэ сард зохион байгуулахаар болжээ. Ингэхдээ үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн /ажлын тав хоног/ болон хөрөнгө оруулалтын /ажлын арав хоног/ чиглэлээр ажил, үйлчилгээ явуулахад хэрэгтэй сургалтыг ийнхүү хийх ажээ. Сургалтанд хамрагдах бүртгэлийг ойрын өдрүүдэд яаравчлуулж байгаа бөгөөд Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны байр нэгдүгээр төрөхийн урд “Flamingo”цамхагт байрлах/-нд бүртгэлийг явуулж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны 70123339 дугаарын утаснаас лавлах боломжтой ажээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж