Ерөнхий сайд Японы бизнесмэнүүдтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2013.09.13-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Японы бизнесмэнүүдтэй уулзлаа

Ерөнхий сайд Японы бизнесмэнүүдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Япон дахь айлчлал үргэлжилж байна.

Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой Японы томоохон хөрөнгө оруулагч компанийн эзэд Ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхлаа. Монголд уул уурхайн дэд бүтэц хөгжүүлэхэд хөрөнгө оруулах боломжтой гэдэгт талууд санал нэг байв. Японы хувийн хэвшлийнхэн манай улсын хөдөө аж ахуй, уул уурхайн чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсний дотор “Сүмитоми” компанийн ерөнхийлөгч Оомори, “Мицүбиши” компанийн захирал К.Кобаяши, “Мицүи Сүмитомо” санхүүгийн нэгдлийн ерөнхийлөгч Мията нар хамтын ажиллагааны албан ёсны хүсэлт тавьсан юм.

Японы хөрөнгө оруулагчдын дийлэнх хувийг жижиг компани, хувийн хөрөнгө оруулагчид бүрдүүлж байна. Үүнээс уул уурхайн төсөлд Мицүй, Мицүбиши, Сүмитомо, Иточү, Марубэни компаниуд хамтран ажиллах санал тавьж байгааг Японы Засгийн газар дэмжиж байгаа аж гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж