Малчид, тариаланчдад зориулсан мэдээгээр ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар хүйтэн салхитай байна.
Өнөө шөнө Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтийн нутгаар хөрсөн дээр хасах 3-8 градус хүрч цочир хүйтэрнэ.
Иймд ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг анхааруулж байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус,Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй.Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 м/с. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч Дундговийн нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Хүитэрч шөнөдөө 0-2 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 10-12 градус дулаан байна.
цаг агаарын урьдчилсан төлөв:
15-нд баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 16, 17-нд нутгийн баруун хагаст, 18-нд нутгийн зүүн хагаст хур тунадас орно. Салхи 15-нд говь талын нутгаар, 17, 18-нд зарим газраар секундэд 12-14 метр, хүрч ширүүснэ. Дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлж байна.