МАН Сүүдрийн Засгийн газар байгуулсан тухай мэдээлэл энэ өдрийн сенсаци болж байна. Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатарын хэвлэлд өгсөн ярилцлагаар Эдийн засгийн хөгжлийн яамыг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Батлан хамгаалахын салбарыг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Сангийн яамыг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нар хариуцан ажиллаж байгаа аж. Бүх яамдыг гишүүд нь амлан авч, Сүүдрийн Засгийн газрын нэрийн өмнөөс хяналт тавьж эхэлсэн бололтой.
Сүүдрийн сайдууд ч ажил ихтэй суугаа бөгөөд валютын ханшийн өсөлт хэлэлцэж байгаа асуудлынх нь гол сэдэв аж.
Г.ДАРЬ