

У.Уранчимэг, Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарын авьяаслаг жүжигчдийн театрын тайзаа орхин байж бүтээсэн “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино өчигдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн үеэр залуу жүжигчин А.Ганчимэг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдаас Соёлын тэргүүний ажилтан тэмдэг гардав. Найз залуутайгаа хамтран “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”-д тоглосон алаг нүдэн Ганаагийн сонгосон залууг Б.Энхтүвшин гэдэг бөгөөд тэрээр БНСУ-д жүжигчний мэргэжил эзэмшжээ.
Э.ТЭКҮ