
Хайнан нь Хятадын хамгийн өмнө хэсэгт орших халуун орны томоохон арал юм. Арлын баруун талд Вьетнам, зүүн хойд талд Гонконг, урд талд Малайз, Индонез зэрэг орнууд байна. Дэлхийн олон мянган аялагчдын мөрөөдлийн арал болсон Хавайн аралтай нэг өргөрөг дээр орших тул Хайнан нь түүнтэй адил байгал цаг уурын нөхцөлтэй. Орчин үед Хайнан арал нь Хавай аралтай дүйцхүйц маш олон аялагчдыг татаж байгаа нь Хайнаныг “Дорнын Хавай” гэж хүмүүс нэрлэдэг болсон байна. Хайнан хотын төлөөллийн танилцуулснаар, Сан Яа нь Хайнань мужийн хамгийн өмнөд хэсэгт байрладаг Хятадын цорын ганц халуун бүсийн тэнгисийн эргийн аялал жуулчлалын хот гэгддэг аж. Саняаг Хятадын өмнөд хаалга гэж үздэг. Сань Яа хотын байгалийн өнгө төрх өвөрмөц бөгөөд уул нуруу, далай тэнгис, гол мөрний гурван үзэмжийг нэг дор цогцлоосон нь Сань Яа хотын байгалийн хосгүй үзэмжийг бий болгосныг танилцуулсан юм. Энэхүү танилцуулгыг хийснээр Монгол Улсаас Хайнан хотыг зорих жуулчдад тав тухтай орчинг бүрдүүлэх, хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд аялал жуулчллалыг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй гэдгийг танилцуулах уулзалт зохион байгуулагчид онцолсон юм. Газрын диваажин Хайнанд амрагчдад зориулсан хотын мэдээлэл, бизнес болон олон улсын хурал зэргийг зохион байгуулж, хамт олон гэр бүлээрээ амрах боломж үргэлж нээлттэй бөгөөд цаашид ч хоёр талын аялал жуулчлаын хүрээг тэлэх, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа төлөөлөгчид онцолсон юм.