Хуучирсан мэдээ: 2013.09.13-нд нийтлэгдсэн

Гэр бүлийн уламжлал

via Бүх
хайраа гэр бүлдээ

Аливаа гэр бүлд дадаж хийж заншсан
олон зүйлүүд байдаг ч, заримдаа яг тодорхой жишээлээд хэлэхийг хүсэхэд эргэлзэх
нэгэн бас байна. Тэгвэл танд ямар ямар уламжлал гэр бүлд байж болох талаар
сэдэл өгье.


1. Ширээ тойрсон гэр бүлийн цаг. Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол аль нь ч
байж болно.Аль цагт танайхан бөөнөөрөө цуглаж хамтдаа хооллож чадаж байна тэр л
мөч. Санаа оноогоо солилцон, өдрийн төлөвлөгөө болон болж өнгөрсөн өдрийн
бүтээлүүдээ ярилцах хамгийн нандин цаг.


2. Өглөөний дасгал.Гэртээ бүгд хамтдаа дасгал хийх ч юм уу,гадаа гарч гүйдэг ч
юм уу.


3. Хамтын амралт. Гэр бүлээрээ долоо хоногтоо эсвэл сардаа тогтмол аялал
зугаалга хийх, дугуй унах, цана чаргаар гулгах, урлагийн тоглолт үзэх, гадуур
хоолонд орох мэт амралтаа сайхан өнгөрөөх юу ч байж болно. Гол нь гэр бүлээрээ.


4. Гэр бүлийн баярууд. Хуримын ойн өдөр, төрсөн өдрүүд гэх мэт.Энэ бүх
тэмдэглэлт өдрүүдийг гэрийн бүх гишүүд мэддэг, санадаг байж хамтдаа
тэмдэглэдэг, эмээ өвөө ээж аав дурлалынхаа архивнаас уудлан хөгжилддөг байх.


5. Гэрээ чимэх. Шинэ жил, Мартын 8, Цэргийн баяр, Цагаан сар гэх мэтийн нийтийн
баяруудаар хамтдаа гэрээ чимдэг, гэртээ өөрчлөлт хийдэг,ширээ засалцан бие
биетэйгээ шинэ содон санаа оноогоо хуваалцах.


6. Их цэвэрлэгээ. Долоо хоногтоо ч юмуу тогтсон өдөрт гэр бүлийн бүх гишүүд
өөрт оногдсон ажлуудыг хамтран хийх. Тоос арчих, тоглоомоо хураах,хэрэггүй
хураагдсан зүйлсээс ангижрах, угаалга цэвэрлэгээ хийлцэн бие биедээ туслан, бие
биеийнхээ тусыг мэдрэх.


7. Хамтдаа дэлгүүрээр явж хоол хүнсээ цуглуулах.Мэдээж авах шаардлагагүй гэсэн
зүйлсийг авахгүй гэдгээ хүүхдүүдэд анхааруулсан байх.


8. Гар урлал.Амьдралд ямар ч нөхцөлд юмхнаар юм хийж, онгорхой цоорхойг
нөхөж,эвдэрхийг засан сэлбэх мэт зүйлсийг хүүхдүүддээ зааж сургангаа гэр оргоо
өөд нь татах.


9. Гэр бүлийн зургийн альбом. Цахим , дижитал , смарт утасны энэ цагт үүн шиг
амархан юм юу байхав.Хамгийн гол нь гэр бүлээрээ байж,хамгийн сонин содон ,
дурсамжит үеүүдийг хадгалан үлдээх л чухал.


Харахад энгийн өдөр тутам хийдэг л зүйлүүд юм шиг боловч та энэ бүхнийг ГЭР
БҮЛээрээ , дээрхи бичсэнтэй тулган анзаарч хийгээд үзээрэй. Ямар нэг ялгаа
харагдах нь уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж