
“Дээлтэй Монгол” наадамд оролцогчид парад болон жагсах бөгөөд тэдэн дотроос хамгийн тансаг, ур ухаан шаардсан дээл өмссөн хосуудаас гадна гадаадын нэг хос, бяцхан оролцогч, идэвхтэй оролцсон хамт олон зэрэг номинациар шалгаруулах юм байна. Хамгийн идэвхтэй оролцсон нэг байгууллагыг хамт олноороо амралтанд явах эрхээр шагнадаг уламжлалтай ажээ. Энэ жилийн наадам өмнөх жилүүдийнхээс онцлогтой болох ба Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзоригоор ахлуулсан ажлын хэсэг зохион байгуулалтын ажилдаа оржээ. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн Засаг дарга нарын орлогч, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо хамтран “Дээлтэй Монгол” наадмыг зохион байгуулах юм байна. Энэ үеэр “Монголд үйлдвэрлэв” нэртэй үзэсгэлэн дэлгэгдэн, монгол гэрийн гайхамшгийг сурталчилна. Тэрхүү наадамд монгол дархчуудын гарын урыг илтгэсэн, шалгарсан арван гэр барьж нийтэд сонирхуулах ажээ.
Г.Даша