Малчид дөрвөн жил хашсан бэлчээрт малаа оторлож байна

Хуучирсан мэдээ: 2013.09.13-нд нийтлэгдсэн

Малчид дөрвөн жил хашсан бэлчээрт малаа оторлож байна

Ханбогдын малчид дөрвөн жил хашсан бэлчээрт
малаа оторлож байна

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутгийн зарим хэсэгт энэ жил зуншлага тааруу байжээ. Тиймээс Оюу Толгой компанийн ойролцоо нутагладаг малчид уурхайн хашаанд малаа бэлчээрлүүлэхийг хүсчээ. Оюу Толгой компанийн удирдлага энэ хүсэлтийг хүлээн авч, малчидтай гэрээ хийснээр өдөр бүр 7.00- 20.00 цагт уурхайн хашааны амыг нээж, тодорхой заасан хэсэгт малыг нь оторлуулах болжээ. Одоогоор долоон айлын 2500 орчим мал оторлож байгаа юм. Сүүлийн дөрвөн жилталбайг хашиж, мал бэлчээгүй учраас тэнд өвс, ногоо илүү сайн ургасан аж. Уурхайнуудаас Оюу Толгой компани анх удаа үйл ажиллагаа явуулж байгаа талбайнхаа хашаандмал бэлчээрлүүлсэн нь энэ. Малчид мал тарга хүч ид авдаг намрын улиралд ийнхүү өвс, ногоо сайтай газар бэлчээрлүүлснээр өвөл, хаврыг хорогдолгүй давах эдийн засгийн ач холбогдолтой юм. Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчид Оюу Толгой уурхайн хашаанд намар, хаврын улиралд малаа нэг сарын хугацаатайоторлохоор тохиролцжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж