“Оргио” тахианы мах супермаркетаар худалдаалагдаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2013.09.13-нд нийтлэгдсэн

“Оргио” тахианы мах супермаркетаар худалдаалагдаж эхэлжээ

Монгол Улс анх удаа тахианы махны хэрэгцээгээ дотоодоосоо хангах болсон таатай мэдээллийг “Ажигана” ХХК-ийнхан олон нийтэд дуулгаад удаагүй байна. Тэд дэлхийн өндөр төвшний стандартаар тахианы махны цогц үйлдвэрээ Канад, Израиль, Умард Солонгосын мэргэжилтнүүдтэй хамтран Голландын “Росс” үүлдрийн тахиаг Монголдоо нутагшуулжээ.

Хэрэглэгчдийн дунд тахианы махаа дотоодоосоо хэрэглэх, баталгаатай хүнс, шинэ махны хэрэглээгээ дотоодын үйлдвэрлэгчдээсээ сонгох сонирхол хэзээнээсээ байсныг өсөн нэмэгдэж буй тахианы махны хэрэглээ улам бүр тодруулж байна. Ийм ч учраас эх орны “Оргио” тахиаг хэзээ худалдаанд гарах талаар ихээхэн хүлээлт үүсээд байсан юм. Тэгвэл өнөөдрөөс эхлээд цөөн тооны супермаркетуудаар тодруулбал, Сарнайх, Goodprice, Homeplaza, Скай, Замбала зэрэг супермаркетуудаар тахианы шинэ махыг хэрэглэгч түмэндээ хүргээд байгаа юм байна.

BBQ chicken нь Монголдоо өсгөсөн тахианы махыг хамгийн анх үйлчлүүлэгчдээ хүргэсэн билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж