
Анхан болон давж заалдах шатны шүүхээс УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулгын нэр хүндэд халдсан гэж үзэн уучлалт гуйхыг даалгасан юм. Харин Ц.Нямдорж гишүүн хоёр шатны шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч Дээд шүүхэд гомдол гаргасны дагуу түүний гомдлыг өнөөдөр хэлэлцсэн нь энэ юм.
УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг өнгөрсөн 2012 оны гуравдугаар сарын 21-нд хэвлэлийн бага хурал, "Сайд ба сэтгүүлч" телевизийн ярилцлагад орохдоо Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулгыг олон тэрбум ам.долларын өртөгтэй төмөр зам барих гэрээг нууцаар байгуулсан хэмээн мэдэгдсэнээр маргаан эхэлсэн байдаг.
Д.ЖАРГАЛ