МИ8-ийн хохирогч П.Цогтжаргалд ял оноолоо

Хуучирсан мэдээ: 2013.09.12-нд нийтлэгдсэн

МИ8-ийн хохирогч П.Цогтжаргалд ял оноолоо

Барилгын есөн давхраас үсэрч, амиа хорлохыг завдсан П.Цогтжаргал нь замаар алхаж явсан хүний дээрээс унаж, аминд нь хүрсэн хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан билээ. Энэ хэргийг шүүх хурал өчигдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхэд болж түүнд нэг жилийн хорих ял шийтгэл оногдуулжээ.

П.Цогтжаргал нь МИ-8 нисдэг тэрэгний ослоос хүнд бэртэж, амьд үлдсэн цөөн хүний нэг билээ. Тодруулбал, 2007 оны зургадугаар сарын 14-нд Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал суманд гарсан ойн түймрийг унтраахаар ОБЕГ-ын 15 гал сөнөөгч, нисэх багийн гурван гишүүн, нийт 20 хүн ослоор нас барсан. Харин тэднээс найман хүн амьд үлдсэн. Тэдний нэг нь болох Онцгой байдлын Аврах тусгай ангийн аврагч, түрүүч, шүхэрчин П.Цогтжаргал онгоцны бэхэлгээний сэнсэнд гараа даруулсны улмаас баруун гараа тайруулсан юм.

П.Цогтжаргал нь гараа тайруулж, хөдөлмөрийн чадвараа алдсан тул сэтгэл санаагаар унаж, амиа хорлохыг завдсан гэж мэдүүлсэн байдаг.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж