Уулзалтаар “Улаанбаатарын гудамж төсөл” /Туул гол дагасан хурдны зам байгуулах, гэр хорооллын цэвэр бохир усны сүлжээг шийдэх, тохижилтын асуудал зэрэг багц төсөл/, нийслэлд метро байгуулах, ”Шинэ сум” төслийг хэрэгжүүлэхэд авах хөнгөлөлттэй зээлийн талаар хэлэлцсэн юм. Түүнчлэн, цаашид байгаль орчны болон уул уурхай барилгын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, аж үйлдвэр хөгжүүлэхэд хамтарч ажиллахаар ярилцав. Дарханд нефть боловсруулах, Дархан Сэлэнгийн нутаг дахь төмрийн хүдрийг түшиглэн ган хайлуулах болон коксын үйлдвэр байгуулах талаар ч хөндлөө.
Энэ уулзалтын дараа Ерөнхий сайд Н.Алтанхуягт Японы Эдийн засгийн байгууллагуудын холбооны Ерөнхийлөгч Х.Ёнэкура бараалхсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.