Тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2013.09.12-нд нийтлэгдсэн

Тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

Өнөөдрийн байдлаар Хэнтэй нурууны баруун хажуугаас усжих Ерөө, Хараа (Дархан хот), Туул ( Лүн сум), зүүн хажуугийн Хэрлэн гол Мөнгөнморьт сум болонБагануур дүүрэг орчимд үерийн түвшинг 10-25 см, Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг орчмоор 35 см тус тус давсан байдалтай байна. Иймд дээр дурдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс анхааруулж байна.

Малчид, тариаланчдын анхааралд:

Маргааш шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхааруулж байна.

2013 оны 09 дүгээр сарын 12-ны 20 цагаас 09 дүгээр сарын 13-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус,Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 7-12 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн хур тунадас орно.Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:
Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.


ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө сэрүүсч 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө сэрүүсч 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:
Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө сэрүүсч 8-10 градус дулаан байна.

2013 оны 9 дүгээр сарын 14-нөөс 9 дүгээр сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

14-нд зүүн зүгийн нутгаар, 15-нд баруун зүгийн нутаг, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 16-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 14, 15-нд говь талын нутгаар, 17-нд зарим газраар секундэд 12-14 метр, хүрч ширүүснэ. 14,15-нд нутгийн зүүн хэсгээрсэрүүсч шөнөдөө цочир хүйтэрнэ бусад хугацаанд өдөртөө дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж