Дүүргийн иргэдийн спортын II наадмын хаалтын ажиллагаанд Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, Засаг даргын орлогч Т.Баясах, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Батхүү, Нийслэлийн Биеийн тамир спортын газрын ахлах мэргэжилтэн, ажилтан албан хаагчид, дүүргүүдийн Биеийн тамир спорт хороодын дарга нар болон бусад зочид төлөөлөгчид оролцсон юм.
Тэмцээнд нийт 17000 гаруй тамирчид 140 хэсэг, 28 хороо, 6 бүсэд хуваагдан өрсөлдөж, хэсэг, хороо, бүсээс шалгарсан багууд дүүргийн шигшээ тэмцээнд спортын 7 төрлөөр өрсөлдөж хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон. Эл тэмцээнд багийн нийлбэр дүнгээр тэргүүн байранд 9-р хороо, хоёрдугаар байранд 4-р хороо, гутгаар байранд 8-р хорооны баг тамирчид шалгарч, хотын аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон гэж Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.