Хуучирсан мэдээ: 2010.06.11-нд нийтлэгдсэн

Аавууд бүхнийг мэднэ

Амьдралын хатуу ширүүнтэй нүүр тулгарах болгондоо бид аавынхаа хатуу боловч үнэнийг хэлдэг ухаалаг зөвлөгөөг  сонсдог. Бидний насанд хүрсэн эсэх нь үүнд огт хамаагүй. Учир нь эцэг хүний хувьд бид хэзээд балчир хүүхэд шиг санагддаг юм.
Сэтгэл хангалуун амьдар
Миний аав  “Амьдралын нууц” гэдэг  Жэймс Тэйлорын дуунд их дуртай байсан юм. Тэрээр “ Амьдралын амтыг мэдрэхийн тулд цаг хугацаанд аялж байгаадаа сэтгэл хангалуун бай. Утсаар ярьж, зурагтаар хөл бөмбөг үзэж байгаа мөч ч бас энэ аяллын чинь нэг хэсэг  шүү дээ. Амьдралынхаа мөч бүхнээс таашаал авч байх нь  чухал” гэж үргэлж хэлдэг байсан.  -Эбби Гарднэр
Алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй
Алдаа ямар ч том, ноцтой байсан засаж залруулж болохгүй алдаа гэж байдаггүй.  Алдаанаасаа суралцах нь хамгийн чухал.  Алдсан хүн илүү хүчтэй болдог. Чи өнгөрч одсон муу муухай зүйлийг арилгаж чадахгүй ч илүү гэрэл гэгээтэй ирээдүйг бүтээж чадна  гэдгийг аав маань надад сургасан юм.  –Эми Элиса Кэйт
Өөртөө итгэ
Миний сайн аав, найз, дасгалжуулагч, дэмжигч болох аав маань  өөртөө итгэх итгэлээс илүү зүйл байхгүй гэдэг юм. Тэр “ боломжгүй зүйлийг хийх гэж,  үл үзэгдэгч зүйлийг харах гэж хичээж бай” гэдэг.  Ямар нэгэн зүйл амьдралд чинь гэнэт бий болно гэж хүлээх хэрэггүй.  Мөрөөдлөө бодит зүйл болгох  эсэх нь өөрөөс чинь шалтгаална. –Мэган Бэлло
Алсын хараатай сэтгэ
Намайг бүр бага байхад аавын маань “  Том зүйл бодож сэтгэ” гэдэг байлаа. Энэ үг нь намайг үеийнхнээсээ илүү хэрсүү байхад нөлөөлсөн. Би өөрийгөө гэр бүл, төрсөн хотоос минь өр ямар нэг том зүйл хүлээж байгаа, би түүний нэг хэсэг болно гэж итгэдэг болсон юм. Азгүйтэж бүтэл муутай байгаа үедээ би оюун санаагаа элдэв бодлоос чөлөөлж, энэ үгийг нь л сайн санадаг юм. –Лила Николейдис
Бусадтай хамт бай
Коллежоо төгсөх үед аав надад “ Амьдралд өөрчилж болдог зүйл, болдоггүй зүйл гэж байдаг. Гэвч эцсийн эцэст бүгд л  хэвэндээ ордог” гэсэн юм. Энэ бол түүний “Хүний амьдрал маш богинохон учираас бусдад атаархаж, муу санаж,  хямарч явахын оронд, өгөөмөр байж, бусдад сайхан сэтгэлээр хандаж бай” гэдэг ухаан байсан юм.  – Наташа Бартон
Амьдралын ханиа зөв сонго.
Аав намайг нэг л өдөр сайн хүнтэй гэрлэнэ гэдэг.  Олон асуултын эзэн бол чиний нөхөр болох хүн гэдэг юм. – Наташа  Бартон
Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж