Драмын театрынхан аялалд гарчээ

Хуучирсан мэдээ: 2013.09.12-нд нийтлэгдсэн

Драмын театрынхан аялалд гарчээ

Төрөөс
хэрэгжүүлж буй соёлын бодлогын хүрээнд УДЭТ-ын хамт олон орон нутгийн
үзэгчдэд тоглолтоо толилуулахаар 2002 оноос хойш жил бүр “УДЭТ-ын
өдрүүд” аялан тоглолт зохион байгуулах болсон юм. Энэ жилийн тухайд
театрын хамт олон өнгөрсөн хавар буюу тавдугаар сарын 16-19-нд баруун
бүсийн таван аймагт аялан тоглолт хийсэн өдгөө говийн бүсийн аймгуудыг
зорих гэж байна. УДЭТ-ын уран бүтээлчид “Онц сурлагатнууд орохыг
хориглоно”, “Хайрын виз”, “Тамгагүй төр”, “Эхнэрээ зээлээч” жүжгээ
Дорноговь, Өмнөговь, Дундговь аймагт тоглох аж. Тоглолт есдүгээр сарын
17-19-нд  Дорноговь аймагт, 20-22-нд Өмнөговь, 23-25-нд Дундговь аймагт
тус тус болох юм.

Э.ТЭКҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж