Хуучирсан мэдээ: 2013.09.12-нд нийтлэгдсэн

Нууц захидлын учир

Барак Обама Сирийн ерөнхийлөгч Ассад руу захидал илгээсэн. Захидалд юу агуулж байсан бэ? Химийн зэвсэг ашиглахааа боль, ашигласнаа хүлээн зөвшөөр, бидэнтэй уулз, хэлэлцээ хий. Товчоор хэлбэл бууж өг. Хэрвээ үгүй гэвэл тэд дайрна. Яг одоогоор бол Ассад ямар хариу илгээсэн, тэр байтугай Обамагийн захидлыг Ассад уншсан эсэх нь эргэлзээтэй байгаа. Гол учиг нь тайлагдаагүй ч АНУ дайрах бүрэн боломжтой, ОХУ цэргийн бэлэн байдал зарласан, Ассад хамгаална гэж мэдэгдсэн. Байдал ийм л байгаа.


Биелэгдэшгүй даалгавар

Сирийн тухайд АНУ-ын дайралтыг хамгаална гэдэг хэцүү даалгавар. Гэхдээ сүүлийн хоёр жилийн хугацаанд газрын тосны экспортыг нь дэмжсэн оросууд ороод ирвэл байдал өөр болж хувирна. Оросууд мэдээж цэргийн талд нь ч хүрэхгүй бүрэлдэхүүнээ л илгээнэ. Энэ тохиолдолд хүчин мөхөс Сирийн армийг хэрхэн тэтгэх нь тодорхойгүй байна. АНУ-ын цэргийн хүч дээр хоёр, гурван ч улс дээр нь нууц замаар “Аль Кайда”-чууд дэмжинэ гэж бодохоор эх орноо хамгаална гэдэг маш том даалгавар болох нь гарцаагүй. Тэдэнд зэвсгийн нийлүүлэлтийг хэн өгч болох вэ? ОХУ-ын цэргийн хүчийг тооцолгүйгээр иранчууд Сирид туслах магадлал өндөр. Учир нь Арабын хойгийн орнуудаас Иран тэдэнд арай л талтай ханддаг. Зэвсгийн зарим нэг нийлүүлэлт ч хийж байсан туршлагатай. “Эх орноо, ард түмнээ хамгаална гэдэг зоригтой хүний л хийдэг зүйл. Бид ямар ч байсан ард түмнээ хамгаална. Энэ бол Сири улсын дотоод байдалтай хамаатай асуудал. Бид бүх бололцоогоо ашиглаж, хамгаалах үйлсээ хийх болно” гэж Сири улсын ерөнхийлөгч Башар аль Ассад ярьсан юм. Сиричүүд цэргийн хүчээ зузаатгаж, цэргийн насны эрчүүдийн тоог нэмж байгаа гэсэн мэдээлэл бий. Мөн агаарын довтолгоог эсэргүүцэх зэвсэглэлийн тоогоо ч нэмсэн мэдээлэл иржээ.

Обамагийн эелдэг санал

Арай зөөлрүүлж хэлбэл нэг ийм л эелдэг захидлыг Ассад руу илгээсэн. Түүний захидлын хариуг хэзээ илгээх нь тодорхойгүй байгаа. Захидлын хариуг тэр ерөнхийдөө мэдэгдэл байдлаар л хийж байгаа. Обамагийн санал дээр дурьдсанчлан химийн зэвсэг хэрэглэснээ зөвшөөр, бидэнтэй ирж хэлэлцээ хий. Эсвэл НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд тайлан хүргүүл гэсэн шаардлага байсан. Нэг ёсондоо сүүлийн гурван долоо хоногийн турш АНУ-ын мэтгэсэн химийн зэвсэг ашигласан гэх мэдээллийг батлах мэдээллийг л Дамаскийн зүгээс өгөхийг шаардсан хэрэг. Гэхдээ сүүлийн гурав, дөрвөн жилийн турш дайн тулааны хөлд дарагдсан Сири улс Обамагийн хэлсэнчлэн тийм ч амархан бууж өгөхгүй.  Яг одоо АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж байгаа. Тэдний гол зорилго нь дайралтын тактик боловсруулах. Магадгүй энэ амралтын өдөр ч дайрч болох юм. Энэ бол зүгээр л таамаг. Бүр эсвэл долоо хоног хүлээх магадлалтай.
 
Обамагийн хэлж байгаагаар дайн хийхгүй байх боломж бий. Учир нь сиричүүд хэргээ хүлээвэл Обама дайрахгүй. Хэрвээ ОХУ, АНУ-тай тохиролцвол дайн гарахгүй. Гэхдээ дайн хийхгүй байх нь зөвхөн их гүрнүүдээс шалтгаална. Сири яагаад гол дүр биш вэ гэж үү. Тэд зүгээр л бай учраас тэр.

Химийн зэвсэг яг байсан уу?

Парадокс ойлголт, энэ бол. АНУ болоод Францын мэдээллээс харвал химийн зэвсэг бий. Бүр маш олон хүнийг энэ үйлдлээрээ хохироосон гэж мэтгээд байгаа. Хангалттай нотлох баримт байгаа ч дэлхий нийтэд үзүүлэх цаг нь болоогүй гэж тэд хэлсэн. Эхний ээлжинд химийн зэвсгээр зэвсэглэсэн Сирийн цэргүүдийн дүрс бичлэгийг цахим хуудсаар тараасан ч олон нийт түүнд итгээгүй. Сирийн зүгээс ямар мэдээлэл хүргэж байна вэ гэвэл тэд химийн зэвсэг хэрэглээгүй. Сирийн Гадаад хэргийн яам болоод Батлан хамгаалах яамны мэдээллээс харвал тэд химийн зэвсэг хэрэглээгүй. Бодит мэдээлэл бий. Олон нийтэд үзүүлэх цаг нь бас л болоогүй гэж мэдээлсэн. НҮБ-ын тайлангаас харвал Сирийн талд байгаа гэж мэдээлсэн ч НҮБ Сирийн эсрэг талд зогссон. НҮБ-ын тайлан гэвэл химийн зэвсгийг олон улсын хяналтад оруулах шаардлагатай гэсэн дүгнэлт хийсэн. Үүнийг шинжээчид нэг л өнцгөөр харж байгаа. Яг таг тодорхой мэдээлэл илрээгүй учраас олон улсын хяналтад оруулах нь тэдний мэдээллийг тодруулах гол гарц нь ч байж болох юм.

Нэгэн баримт: 1980-аад оны эхээр АНУ-ын Тагнуулын төв газрынхан илрүүлсэн. Тэдний энэ мэдээлэл тухайн үедээ нууц мэдээллийн тоонд байсан. Гучин жилийн туршид тэд химийн зэвсгээ сайжруулсан байх магадлалтай гэсэн дүгнэлт гаргажээ.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж