Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч Дашзэвгийн Банзрагчийн нэрэмжит яруу найргийн “Молор-Эрдэнэ” наадам энэ сарын 14-нд болох билээ. Тус наадамд нийт 60 орчим яруу найрагч бүтээлээ ирүүлснээс дараагийн шатанд М.Амархүү, Ц.Авирмэд, Б.Баттулга, Г.Баяр, Б.Гантулга, Э.Гантулга, Т.Дарханхөвсгөл, Р.Дашдэлгэр, Л.Мягмарсүрэн, М.Наранболд, В.Нэргүй, Н.Пүрэв, Ч.Содномдорж, А.Түмэнбаяр, Ай.Төмөр-Очир, Л.Торой, Б.Энхтөр гэсэн 17 яруу найрагч шалгаран үлдсэн байна. Тус наадмыг Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг даргын Тамгын газраас санаачлан Монголын хурдан хүлгүүдийн өвийг хамгаалах нийгэмлэг, Залуу зохиолчдын нэгдэл хамтран зохион байгуулж байгаа ажээ. Энэхүү яруу найргийн наадмын сүүлийн шалгаруулалт энэ сарын 14-нд Өндөрширээт сумын нутаг, Д.Банзрагч найрагчийн төрсөн гэрийн бууринд болох юм. Мөн энэхүү наадмын нэг онцлог нь оролцогч яруу найрагчид зөвхөн морины тухай шүлэг унших бөгөөд энэ үеэр бөхийн барилдаан, эмнэг сургалтын тэмцээн гээд соёл урлаг, спортын үйл явдлууд болох ажээ.
Т.ДАРХАН