Өсвөрийн шатарчид завгүй

Хуучирсан мэдээ: 2013.09.12-нд нийтлэгдсэн

Өсвөрийн шатарчид завгүй

Шатрын спортынхон сүүлийн үед нам гүм байна. Өсвөрийнхнийг эс тооцвол шүү дээ. Манай шатарчид хамгийн сүүлд Казанийн “Универсиад” наадамд оролцсон. Түүнээс хойш ерөнхийдөө амралтын байдалтай, тус тусын бэлтгэлээ базааж байгаа юм. Тэгвэл их мастер Ц.Батчулуун Индонезид болох Азийн нээлттэй тэмцээнд оролцох гэнэ. Үүнээс гадна ирэх сард Филиппинд Азийн хотуудын аварга шалгаруулах багийн тэмцээнд болно. Уг тэмцээнд саяхан их мастерын үнэмлэхээ гардсан Б.Гүндаваа, их мастер Б.Мөнгөнтуул тэргүүтэй баг оролцохоор бэлтгэлээ хийж байгаа гэнэ. Тэгвэл өсвөрийн шатарчид ойрын үед тун завгүй байлаа. Гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэнгийн нэрэмжит тэмцээнд оролцсон өсвөрийнхнийг одоо “Цагаан бэрс” клубын уламжлалт тэмцээн хүлээж байна. Мөн баруун бүсийн тэмцээн анх удаа Баян-Өлгийд болох гэнэ.

“СПОРТЫН ШУУДАН”
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж