УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Х.Наранхүүгийн Монгол-Израилийн хамтарсан “Шинэ техноложи” компанитай холбоотой мөнгө завшсан гэгдэх хэргийг Авлигатай тэмцэх газарт шалгаж байсан. Зургаан тэрбумын хохирол учруулсан байж болзошгүй гэх энэ хэргийг АТГ-т шалгаж байгаад шинэ нөхцөл бий болсон тул харьяаллын дагуу Улсын мөрдөн байцаах газарт шилжүүлжээ. Өөрөөр хэлбэл экс гишүүн Х.Наранхүүгийн хэргийг одоо УМБГ-т шалгаж байна.
Энэ оны эхэнд Х.Наранхүүд холбогдох хэргийг АТГ-аас мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан гэж үзэн Нийслэлийн прокурорын газарт шилжүүлж байсан ч прокуророос хэргийг хянаад нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан юм.
Д.ЖАРГАЛ