Мөнгө угаах гэмт хэрэг, интернэт банк, банкны салбарт мөнгө угаах, мөнгө угаахын эсрэг эрсдлийн vнэлгээний талаар бичсэн “Мөнгө угаалт” гэдэг номын зохиогч Г.Батзаяа юм. Уг номын талаар номын редактор хийсэн Монгол банкны Дэд ерөнхийлөгч Д.Энхжаргал нь “Мөнгө угаах гэмт хэргийн тухай ойлголт, тvvний бvрэлдэхvvн, тvvнтэй хэрхэн тэмцэх арга замуудын талаар дэлгэрэнгvй баримттайгаар өгvvлсэн нь зах зээлийн нийгэмд шилжин орж буй манай улсын иргэд, аж ахуйн нэгжийн захирал, худалдаа эрхлэгчдэд санаж явмаар, санаа сэдэл өгсөн байна” гэхийн зэрэгцээ “Энэ чиглэлээр мэргэшиж буй оюутан сурагчид болон судлаачдад ихээхэн эрэлттэй ном болно гэдэгт эргэлзэхгvй байна” хэмээн дvгнэн хэлжээ.
Холбоотой мэдээ