KFC Mongolia үндсэн жорын нууцаа хуваалцаж байна

Хуучирсан мэдээ: 2013.09.12-нд нийтлэгдсэн

KFC Mongolia үндсэн жорын нууцаа хуваалцаж байна


Дэлхийд алдартай KFC ресторан үндсэн жороор бэлтгэсэн тахианы нууцаа хуваалцаж байна.
                        
9 дүгээр сарын 11, Улаанбаатар хот– KFC Mongolia өөрсдийн шунан дурлам амт бүхий үндсэн жороор бэлтгэсэн тахианы махыг Улаанбаатар даяар хуваалцахаар замдаа гарлаа. Хоёр долоо хоногийн туршид KFC-ийн нууцыг хуваалцах машин хотоор аялах бөгөөд найз нөхөд, гэр бүл, хөршүүдээрээ шунан дурлам амтыг амталж үзэхийг уриалж байна. KFC-ийн машин анхны газраа ӨНӨӨДӨР хүрэлцэн очих болно. Танай гэрийн гадаа ч хүрэлцэн очиж магадгүй. Та манай машин хотын аль хэсэгт очихыг мэдэхийг хүсвэл www.facebook.com/KFC.Mongolia хуудсанд зочлоорой.  Та харин  LIKE дарахаа мартуузай. Бид дараагийн нууц байршлын талаар мэдээллийг өөрсдийн Facebook хуудсанд байршуулж байх болно.

“KFC-ийн үндсэн жор нь дэлхийд алдартай бөгөөд хамгийн борлуулалт өндөртэй байдаг бүтээгдэхүүн юм. Арван нэгэн ургамал, амтлагч бүхий нууц жорыг Улаанбаатар хотын хөл хөдөлгөөнтэй газруудаар хуваалцснаар илүү олон хүнд энэхүү нууц жор маань хүрэх боломжтой болох юм” гэж Таван Богд Фүүдс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хулан хэллээ.

Таван Богд Фүүдс ХХК нь хэрэглэгчиддээ шинэ бүтээгдэхүүнийг танилцуулах замаар салбартаа үйлчилгээний чанараараа тэргүүлэхийг зорин ажиллаж байгаа билээ. KFC Улаанбаатар хотод нээснээр шунан дурлам амт бүхий шинэхэн тахианы махтай хоолоо хэрэглэгчиддээ хүргэж эхлээд удаагүй байгаа.

Монголын хэрэглэгч болон KFC ресторанд ажиллаж буй ажилтнуудынхаа тусламжтайгаар "KFC Mongolia" нь Азидаа хамгийн өндөр амжилттайгаар гараагаа эхэллээ. Та бүхний тусламжтайгаар бид үйл ажиллагаагаа илүү олон хүнд хүргэж, Facebook хуудсаараа дамжуулан хэрэглэгчдийнхээ санал хүсэлтийг хүлээн авч үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Хурандаа Харланд Сандерсийн 70 жилийн өмнө бүтээсэн арван нэгэн ургамал, амтлагч бүхий шунан дурлам нууц жор нь KFC-ийн олны танил болсон үндсэн жороор бэлтгэдэг тахианы өвөрмөц амтыг бий болгосон юм. Улаанбаатар хот даяар хуваалцах энэхүү нууц жорыг KFC сүлжээ ресторан нь дэлхийн 100 гаруй орны хэрэглэгчдэд хүргэж, сая сая үйлчлүүлэгчидтэй болоод байна. Та бүхэн нууц жорыг амталж үзээд бидэнтэй саналаа хуваалцаарай.

9 дүгээр сарын 13-наас буюу энэ Баасан гаригаас эхлээд KFC – гийн машин цайны цагаар, Улаанбаатар хотын төвд буюу Хүүхэлдэйн театрын өмнө байрлах Цэдэнбалын талбайд зочилж, үндсэн жороор бэлдсэн, шинэхэн тахианы үнэгүй амталгааг тараах болно. Ирэх хоёр долоо хоногийн туршид KFC – гийн машин Улаанбаатар хотын хөл хөдөлгөөнтэй газруудаар зочлох бөгөөд та бүхэн KFC Mongolia – гийн Facebook хуудсанд зочилж бидний зочлох байршлуудын талаар мэдээллийг аваарай. Та бүхнийг дараагийн байршлын талаарх нууцлаг зурагны дагуу таамаглал дэвшүүлэх замаар Улаанбаатар хот даяар аялах манай машинтай хамт зугаалан нууц жороос хуваалцахыг уриалж байна. Мөн цагийн хуваарийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Facebook хуудсан дээр байршуулах болно.

KFC Mongolia – гийн тухай

Таван Богд Групп нь KFC – ийн анхны салбарыг 2013 оны 5 дугаар сард Улаанбаатар хотноо байгуулсан. KFC Mongolia нь тусгайлан сургасан тогооч нарын бэлтгэсэн цаг татам шунан дурламаар амттай хоолыг70 жилийн тэртээ Хурандаа Сандерсын бий болгосон байсан оргинал жорын нь дагуу бэлтгэж, тус рестораны халуун дулаан уур амьсгал бүхий элбэг дэлбэг хоолыг үйлчлүүлэгчиддээ санал болгодог урт удаан хугацааны уламжлалыг үргэлжлүүлсээр байна. Таван Богд Групп энэ онд багтааж дахин 2 ресторан нээхээр төлөвлөж байгаа бөгөөд дараагийн 5 жилийн туршид нийтдээ 15 ресторан нээхийн зэрэгцээ үйлчилгээний шинэ хэлбэр болох дайран өнгөрөх цэг (drive through) нэвтхүүлэхээр төлөвлөж байна. KFC ресторан нь YUM! Brands Inc., – н харьяалагддаг бөгөөд 100 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг аж.

Таван Богд Группын тухай

Таван Богд Групп нь худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгө, барилга архитектур, зочид буудал, аялал жуулчлал, банк санхүү, технологийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг, Монголын нэр хүндтэй томоохон групп компаниудын нэг юм.

Хамтын хөдөлмөрөөр ард түмнийхээ амьдралын чанарыг дээшлүүлж, салбар бүртээ манлайлагах эрхэм зорилгыг өмнөө тавьсан “Таван Богд Групп”-ийн хамт олон  нийгмийн хариуцлагаа илүү ухамсарлаж, 2013 онд харилцагч, үйлчлүүлэгчиддээ олон шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээр бэлэг барьж байгаагийн нэг нь  дэлхийн брэнд KFC-г монголынхоо хэрэглэгчдэд хүргэсэн явдал юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж