Стандартчилал, хэмжилзүйн газрын дарга Г.Энхтайваныг Авлигатай тэмцэх газарт шалгаж байгаа тухай мэдээлэл гарсан билээ. Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатаас тодруулахад “Стандартчилал, хэмжилзүйн газрын дарга Г.Энхтайваныг шалгуулах хэд хэдэн гомдол, мэдээлэл манай байгууллагад ирсэн.
Мэдээллийг нягтлаад, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзээд Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Тиймээс АТГ-аас Г.Энхтайваныг шалгахгүй гэсэн үг. Гэхдээ шалгалтын явцад хууль зөрчсөн байж болзошгүй зарим асуудал байсан. Эдгээр хэргийг мэдээлэл өгсөн хүмүүс харьяаллын дагуу бусад хууль хяналтын байгууллага, шүүхэд гомдол гаргаж шалгуулах байх” гэв.
Д.ЖАРГАЛ