УИХ-ын дарга З.Энхболд захирамжилснаар энэ сарын 16-нд буюу ирэх даваа гаригт ээлжит бус чуулганыг хуралдуулахаар болсон. Даваа гаригийн 10.00 цагт ээлжит бус чуулганыг нээсний дараа УИХ дахь намын бүлгүүд хуралдах юм байна. Намын бүлгүүд ээлжит чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хэлэлцэх ажээ. Харин мягмар гаригт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороод хамтран хуралдаж, Урт нэртэй хуулийн төсөл болон Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэх юм байна. Хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан төслүүдийг байнгын хороодын хуралдаанаар хэлэлцсэнээр УИХ-ын чуулганы хуралдаанд оруулж, хэлэлцэх юм.
Ш.ЧИМЭГ