Түүхэн хэт шинэ одны үлдэгдэл

Хуучирсан мэдээ: 2013.09.12-нд нийтлэгдсэн

Түүхэн хэт шинэ одны үлдэгдэл

via Огторгуй
ертөнц

RCW 86: Түүхэн хэт шинэ одны
үлдэгдэл


Манай эриний 185 онд хятадын одон орончид Нанмен бөөгнөрөл буюу одоогийн Альфа
болон Бета Центаврыг агуулах тэнгэрийн хэсэгт шинэ од үүссэнийг тэмдэглэн
үлдээжээ. Энэ шинэ од нь хэдэн сарын турш харагдаж байсан байна. Одоо үүнийг
тэмдэглэгдсэн хамгийн анхны хэт шинэ од гэж үзэж байгаа. Өнөөдрийн зураг дээр
21-р зууны хоёр рентген туяаны дуран болох ХММ-Ньютон болон Чандрагаар авсан
зургуудын нэгтгэл харагдаж байна. Орчин үеийн судалгаагаар RCW 86 бүрхүүл нь
үнэхээр хэт шинэ одны дэлбэрэлтийн үлдэгдэл болох нь батлагдсан. RCW 86-ын энэ
нийлмэл зурагт өндөр, дунд, бага энергитэй квантуудыг цэнхэр, ногоон, улаан
өнгөөр дүрсэлсэн. Зураг дээр рентген туяанд гэрэлтдэг бодисоос бүтсэн бүрхүүл
томорч байгаа нь харагдаж байна. Үлдэгдлийн одоогийн хэмжээ 50 гэрлийн жил
байгаа болон бүрхүүл дэх цохилтын долгионы хурдыг хэмжсэнээр түүний насыг
тодорхойлж болно. Энэ зураг дээр тооцоо хийсний үндсэн дээр манай эриний 185
оны үед хэт шинэ одны дэлбэрэлтийн гэрэл дэлхийд ирж болох байж гэдгийг
баталсан. RCW 86 үлдэгдэл нь манай галактикийн хавтгайн ойролцоо байрладаг ба
8200 гэрлийн жилийн алсад оршино.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж